ТАЙЖ РЕСОРТ ХОТЕЛ

Тайж ресорт хотел нь Улаанбаатар хотын төвөөс 16 км, Чингис хаан олон улсын нисэх буудлаас 5км, Олон улсын галт тэрэгний төв буудлаас 13км зайтай,  Богд хаан уулын Жаргалантын аманд байрладаг амралт, аялал жуулчлалын иж бүрэн цогцолбор юм.Цэнгэг агаар, байгалийн сайханд байрлах манай ресорт та бүхнийг хэдийд ч морилон ирэхэд үүд хаалгаа дэлгэн угтах болно.

Орчин үеийн загвар дизайны хэв шинжийг бүрдүүлж, өндөр хурдны интернет, IPTV үйлчилгээг нэвтрүүлсэн, тохилог саруулхан энгийн болон дээд зэрэглэлийн өрөөнүүд, мөн гэр бүлийн, гадаадын зочид жуулчидад тусгайлан зориулсан 300мкв 5-6 өрөө бүхий ХАУС ХОТЕЛ-ууд таньд ер бусын тав тухыг мэдрүүлнэ.