ҮЙЛЧИЛГЭЭ

Та бүхэн 300-360 хүн хүлээн авах хүчин чадалтай манай ресторанд ази, европ, монгол хоолыг сонгон зооглохоос гадна гэр бүл, хамт олон, найз нөхөдтэйгээ амьдралын хамгийн баяр жаргалтай мөчүүдээ тэмдэглэн өнгөрүүлэх боломжтой.

Мөн хурал семинар, уулзалт зөвлөгөөн  болон бусад үйл ажиллагааг зохион байгуулах хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 120-200 хүний багтаамжтай их танхим, 80-120 хүний багтаамжтай бага танхим, 25-35 хүний VIP танхимуудыг та бүхэнд санал болгож байна.

Эрхэм та манай кофе шоп,  фитнес,  саун, бассейнээр үйлчлүүлэхийн зэрэгцээ зориулалтын задгай талбайд өөрсдийн тааваар  ил гал дээр мах шарах, хорхог, шорлог хийх зэргээр  ажлын алжаалаа тайлж, амралт чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлээрэй.